яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2014-02-13 - хассод:тэнгэрлэг хөвгүүн мэндлэв

тэнгэрлэг хөвгүүн мэндлэв

онон мөрний ус
ойлон ойлон давлагаалж
оюун ногоон дэнжид нь
олон сүрэг алагшив

цэнхэр униарт ууланд нь
цэцэг булаалдан дэлгэрч
цэвэр тунгалаг агаарт нь
цэгцүүхий болжмор жиргэв

арван сарын тээштэй
алмайрч явсан өөлүн
асрагч хоёр охиноор
ар өврөө түшүүлж

Дэлүүн болдог  уулын
дэлгэрэх цэцгийг сонирхож
дээгүүр нисэх шувууны
дэвдрэн донгодохыг сонсож

санаа сэтгэл тайвширан
саравчилж холыг харахад
сайхан гүгэл зандан
самсаа хамарт анхилав

анхилам үнэр үнэсэдмэгч
алтан хэвлий өвдөв
анх урагаа тоочвол
арван сар болжээ

гэнэт бачим дурдсанаас
гэрт харих завгүй
хичээнгүй хоёр асрагч нь
хэвтүүлж нөмөрлөж эмсэглэв

тарган цагаан хөвгүүн
талд мэндэлж ирэхэд
таван өнгийн үүл
дээр нь хөвч эвхрэв

навч  цэцгийн үнэртэй
намуухан бороо шиврэв
налгар сайхан Дэлүүн болдгоос
наран солонго тэнгэрт татав

огторгуй тулсан цагаан солонгыг
улс  улсынхан гайхав
орчлон ертөнцөд эзэн мэндлэв гэж
умар тэнгэрт залбирцагаав

богд хөвгүүнийг угаасан онон
болор шил шиг тунгалагшив
хүйсийг нь огтолсон хатан чулуу
хүрэн мана шиг гялалзав

чивэлт дайснийг дарна гэж
цусан нөж атгаж төрөв
дэлхий даяарыг амуулна гэж
тэнгэрийн шим авч төрөв

2012.9.18

 

/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 125 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax