түмт шинэ: араа шүд арга ухаа хоёр хэдэн өдөр хэл дээрээ нойтон юм тавилгүй, ангийн ганзага муутай гэсэж явсан арслан гуай,аз даарч нэг яст мэлхий олзлов. гэвч өнөөх нь толгой хөлөө хуяг дотроо нууарсланрсланы арга аашийг барагдуулна.арслан яст мэлхийг зуун авч хэд хэмлэсэн болов ч, хатуу хуягыг нь эвдэж эс цадаад,арга ядахдаа цааш орхиод санаа алдан гэлдрэв. энэ үед,эр бор харцага өндөр огторгуйд элэн халин зорчиж явахдаа арсланы аргацаагүй байдлыг хараад инээдээ барж дарж ядан, - хөөе, арслан гуай, амтат зуушаа зооглолгүй хаачих бэ? гэж шоолон хэлэв. арслан сонсоод ууртаа шатаж толгойгоо гилжийлгэн,араа шүдээ ярзайлган архирснаа, -муу салбагар жигүүртэн чи, шүдгүй байгаад хэл аманд дурлах нь юу. дуугүй замаа хөөвөл дээр биш уу гэж агсамнав. харцага шувуу, арсланд хариу хэлэхийг яарсангүй,харин шунгалан бууж яст мэлхийг шүүрэн авч дээш дэгдэн өндөрт аваачаад хад руу ганцхан савж хатуу хуяг нь хагалж амтат мaxыг нь хоромхон зуур идэж дуусаад арсланы дээр нисэн ирж, - амьтан юманд зөвхөн араа шүд байгаад болох юм биш, харин бас арга ухаан хэрэгтэй шуу гэж хэлсэн гэнэ. 
|