2015-08-21 - Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал гурав/
Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал гурав/
Чи юу ч биш
Би галзуу
Чамаар дуудуулаагүй цагтаа
Галзуу...
2013.11.30
***
Даарч байсан.
Даарч байна уу гэж асуухаас чинь өмнө
Даарч байсан...
2013.11.30
***
Ганцаардлаа
ханьтай байлгах гэж
Гартаа юм атгаад явах нь ээ...
***
Ямар дохиолдолд инээдэг юм бэ гэж
Инээж суухад чинь
Яах аргагүй инээсэн минь...
2014.2.8
Sakura
Нус гоожчихоод,
Хайртай гэдэг үг
Харин давстай...
2014.5.4
Утаа
-Монголчуудад зориулав
Утаагаа ярьдаг
Утаан дундаа суудаг
утаа...
2014.10.27
***
Орхигдсон бага сургуулийн байшин
холоос
Авс шиг харагддаг...
2014.10.27
***
Усыг нь
Юүлэх тусам
Ховоо хүнд байдаг.
2013.5.27
***
Мэдэх тусам
мэдэхгүй болдог
Мэдэхийн сайхан...
2014.10.27
***
Захаар хүмүүс явна
Захаар нь хот явна
Би цөөрнө
***
Хомоол бөмбөрүүлсэн бамбууг хараад
Юунд жигүүрээ нуух вэ гэж
Салхи хичээн ч асуух вэ дээ
***
Хананд чиний нэрийг зурлаа.
Ховхрох шохой
Гомдоосон нь гэрч байжээ...
***
Толгойгоо эрсэн хүн чулуу
Одоо очиход ч
Толгойгүй...
***
Модон салаанд
Хог дүүжлэгдэхэд хайртай.
Миний мөрөөдөл...
***
Өргөсөөр нь хатгуулах тусмаа
Цэцэгтээ би
Улам хайртай болчихсон юм.
***
Шингэлэгийн шувууг хараад
Баал хуцна
Ялаа хоёулангийн нь дээгүүр дүнгэнэнэ
Бугатын бараа
Машины цонхноос
Манан дундахь Бугат
Цаасан хайрцгууд шиг харагдана.
***
Хөл хатгасан
Зангуугийн нулимс
Цэцэг байжээ.
Наран цэцэг
Наран цэцгийн толгой
Хадуур хараад
Дохилзоно...
***
Хураалтаар орхигдсон
Тарааны мануухай, бялзуухай хоёр
Бүр нулимстай.
***
Шөнийн захын сохор дэнд би хайртай
Ертөнцийг ижилхэн өнгөтэй болгох гэж
Амиа хорлоцгосоны төлөө.
***
Чамайг санасан шүлгийг
Чамайг санаагүй үед
Үзэхийн сайхан...
Аавын бараа
Бүүдийх бараа нь
Гэдийж явсан үеийнхээ
Асуултын тэмдэг
***
Гандсан цэцэгт
Нулимсаа өгөхөд
Эрвээхий дэвтэрч харагдана
***
Гитартайгаа
Чамайг санасан шөнө
Орхиулан мод гөлөглөнө
***
Үүлэн сүүдэр туучсаар
Өөрийнхээ сүүдрийг мартжээ
Бага нас тэнд ургасаар бий...
***
Үнэргүй цэцэг
зулгарахдаа
Үнэртэй
***
Хоёр болжмор
Хошуу хошуугаа түрэлцэх нь
Залбирал мэт...
Чамд хайртай шарх
Атраа цоо ширтэн хэвтэж
Нулимсаараа
Толгойгоо ориолгоном...
***
Өөрөө ч уйлсан
хавхгийг хараад
Туулай юу бодсон бол оо?
Навчны намар
Шарланхан навч намраар нэг тархана
шагайсаар,хайрласан газар нь ч
Орон доронгүйг хэн нь санав даа...
***
Ургасангүй цэцгийн нь
Ургах зүүд нь
Ургасан цэцгийн үнэр байжээ.
Болзоо
Дугуйгаасаа урьтаж хүрсэн
Долоон Цаг
Долоо хоног над тус болох нь ээ...
Хөгжилт
Угаасан дээлээ өмсөөд
Өссөн байна шүү
Зарим хүн хэлдэг...
***
Захаас авчирсан алимийг
Зажуур идүүлэн таллахад
Орхиулан авгайн үтрээг харагдуулана...
***
Хадуурт үхсэн
Голионы
Цус нь ногоон...
***
Хөл дээр ялаа сууна
Алаад няслахад
Жигүүр нь үлдэнэ...
***
Зуны голд нялах тугал
Элээн сүүдэрт ч бээрчих юм шүү...
Аавын минь хэлдэг үг
***
Бухимдлыг минь зөөдөг
Хамгийн том вагон -
Татдаг тамхи...
***
Алтан гандрийн шилд
Адуу харагдахгүй
Шуумал азарга гишгэх хэвээрээ...
/Түмт шинэ хөрвүүлэв/
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|