хас сод:нар сарны учрал хурдан морины туурайдаа хуй салхийг гишгэж хурц мэргэн Есүхэй хан Хонгирадын нутагт орлоо Хонгирадын эзэн дай цэцэн холоос угтан авч хун цагаан гэртээ хурим бэлтгэн зочлов архи найрын дунд аяны учирийг хэлэлцэж aлдрай хөвгүүн тэмүжиндээ авгай гуйхыг мэджээ дай цэцэн эс мэдэгчээр Тэмүжин сэмээр ажсанд тэнгэрийн хөвгүүний сүр гэрэл түүний биеэс харагдана луу гийн хоёр нүдэн дээр гардын жигүүр шиг хөмсөгтэй хасын саран царай дээр хайрхан уул шиг хамартай өндөр сүрлэг нуруундаа өрлөг төрийг өргөмөөр өргөн ханагар цээжиндээ өнөр дэлхийг багтаамаар ер бус ийн энэ хөвгүүн ертөнцийн эзэн мөн гэж үзэж тоосон дай цэцэн охин Бөртээлжинээ учруулав хурийн сайхан цэцэг шиг хун цагаан охин хулсан лимбэ шиг дуугаар холын зочинд мэндлэв хас цагаан бүртгэлжин ханат гэрийг гэрэлтүүлсэнд хан Есүхэй баатар хараа бэлчээн шинжив нүд дүүрэн галтай нүүр дүүрэн гэрэлтэй навчин сайхан хөмсөгтэй нарийн хээнцэр бэлхүүстэй төрсөн галбир төрх нь төв ихэмсэг шинжтэй төрийн эх болох ийн төлөв илхэн тодорно бахдан бахдан шинжээд баатар Есүхэй тоов бэрээ болгох санаагаа бяцхан Тэмүжинд хэлэв ухаант хүү Тэмүжин урагш давшин сөгдөж учирсан сайхан бөртээтэй ураг холбохыг зөвшөөрөв нарс майлсан мод намаа салаагаараа холболдов налгар хөх тэнгэрийн наран саран учрав / Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/
|