яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2020-04-17 - ЭЛЕГИЯ


О.Дaшбалбар 
 
ЭЛЕГИЯ 

Цэв хүйтэн уруулаар би чамайг үнсэж Үхлийн тэмдэг духан дээр чинь дарна Цэцэгс айн түгших нам гүм шөнөөр 
Үүдэн дээр чинь би агч модны навч хадна. 

Цагаан гантигт дуу хоолойг чинь шингээж 
Цасан ширхэгт бүлээн амьсгалыг чинь сүлнэ. 
Боржин чулуунд бодол санааг чинь үлдээж 
Борооны дусалд зөөлөн харцыг чинь уусгана.  

Үхлийн шувууд буцахуй, үсийг чинь самнаж өгнө 
Үүр цайхын алдад, чихийг чинь цоолж үднэ. 
Хурмаст тэнгэр чичигнэн дооглох агшинд 
Хувцасыг чинь хүйтэн өглөөний агаар болгоно.&nbs...

[Шууд холбоос]

2020-03-10 - \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ

О.Дашбалбар

 

"ЦӨХРӨЛ" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ

 

1

Улайрах тэнгэрийн хаяаг ширтэхээрээ дарсанд халсан хүн шиг болох юм.

Уйдамгүй мөнх ногоон уулсаа харахаар үхэлд хүртэл итгэмээргүй болох юм.

Цэнхэрлэх гол мөрнийг үзэхээрээ цээжин дотор ногоо ургах шиг болох юм.

Цэцэглэх моддын мөчрииг харахаар Үлгэр домог ч үнэн л санагдах юм.

Үргэлж хуурамч нөхдөө бодохлоор үтэр түргэн үхмээр байх юм.

Үйлийн үртэй дайснуудаа бодохлоор Үүрд мөнх амьдармаар байх юм.

 

2

Юунд ч гайхахаа больжээ, би

Өвлөөр бороо орох юу ч биш,

Өдрөөр харанхуй болох юу ч биш,

Тэнэгүүд ...

[Шууд холбоос]

2020-03-09 - САРТАЙ ШӨНИЙН АЯЗ

Хургаагийн Сүглэгмаа

 

САРТАЙ ШӨНИЙН АЯЗ

 

Тэнгэрлэг ариун бүүвэй дэрлэж

Тэрэлжийн талд сарны туяа асгарна

Тэндээс л миний мэддэг дуу бүхэн эхлэх шиг Тэрлэгний минь энгэрт салхи ч орох зайгүй ээ

 

Сая л бие биеэ үзсэн шиг

Саахалтын хүүхдүүд бөгцөг нясалж

Цахлай гүрвэл хоёр амрагламаар

Цагаахан урсгалт Уртын гол санаашрангуй

 

Элстэй Цахиуртын хөндийд сар өеөджээ

Ээжийн минь ингэн зэл сартай байгаа

Эрххэн үрийн минь хацрын хонхорт сар дүүрэн хоножээ

Энэ шөнийн сүүдэр нь хүртэл саруулхан байгаа

 

1991 он

 

НҮҮДЭЛ номноос 

...

[Шууд холбоос]

2020-03-07 - НУТГИЙН НУУР

Хургаагийн Сүглэгмаа: НУТГИЙН НУУР

 

Жирмийн сүлжээ шиг шувуудын чуулган бууж мордсон

Живхэрч хоносон морьдын амьсгалд бүлээнээрээ шингэсэн

Жил жилийн саалтад ирэлгүй удсанд гоморхоогүй ч Жижигхэн ижийтэй минь зүүдэлж хоносон Хар нүдэн

Миний нутгийн нуур аа

 

Дэргэд нь сууж хээрийн цай буцалгахад

Дэндүү холоос өвгөд минь ирээд хуучлах шиг

Дэрр хийж нисэх шувуудын зэллээ нь хүртэл

Дэлхий нар хоёрыг бүтэн байлгах гэж хэлхсэн Миний нутгийн нуур аа

 

Даахин сэвлэг шиг элсэн ширхгээ

Даарчих вий гэж намартаа нэг эгшдэг

Далай зэрэглээн дундах ганц усан дусал

...

[Шууд холбоос]

2020-03-05 - МАРКОГИЙН ДОМОГ

М.ГОРЬКИЙ

 

МАРКОГИЙН ДОМОГ

 

Лусын дагина шугуйд амьдарч

Голын усанд шумбадаг байжээ.

Залуу дагина гэнэ алдаж

Загасчны торонд гэнэт оржээ.

 

Мань загасчид түүнээс сүрдэвч

Марко хархүү огтхон ч айсангүй.

Үзэсгэлэнт дагиныг тэврэн авч  

Үлэмжийн дотно үнсэн таалжэ.

 

Лусын дагина уяхан мөчир шиг

Лужир гарын нь аясаар туялзан

Хархүүгийн нүдийг цоортол ширтээд

Хачин маягтай битүүхэн инээжээ.

 

Өдөржин ингэж Марког таалаад

Үдшийн бүрийгээр алга болжээ.

Үзэсгэлэнт дагиныг мөрөөдөн гансарч

Өчүүхэн Марко уйтгарт унажээ.

 

Өргөн Д...

[Шууд холбоос]

2017-02-11 - Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна

 Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна

 

Хавар яаруухан ирж

Намар тайвуухан буцах нутагт

Хэдэн бор болжмор залан дээрминь өвөлжөөд

Хэрсүү бор жаалуудаасзэнзийрхэн өнжөөд

Тором тамгалсан залуусындээлийн хормойд орооцолдон

тамга халаасан галын бууралутаа суунаглаад

Бодол минь хүртэлбэтгэрсэндээ

Ботгон зэлний түйрэм үнэрлэхгэж өндөлзөөд

Хөөдөөгөө би санаж байна

 

Салаа гурван овооны голдманан буух нь

Сайхан бороотой өдөрагаатайгаа хуучлах шиг

Садран задран урсах гурванголын уулзвар

Санан санан уулзах ижий бидхоёр шиг ээ

Tтэнэмэл нүд бэлчиж үл хүрэхгазраас

Тэнгрийнийн хаяа сөхөж амар байнауу гэмээр

Тэнтэр ту...

[Шууд холбоос]

2016-05-28 - Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ

Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
Kh_Suglegmaa
бүдрэхдээ би адган уйлж
бүдрүүлсэндээ чулууд гэмшин байсан
бүрэнхий дундуур зовлон үүрч гэлдрэхэд
бүгээн өдөр бүдрүүлсэн цахиур нь хүртэл түшсэн

тээглээд унахад ээжийн зэм шиг санагдах
тэртээ холоос эргэж хараад хоргодох
тэрсүүдхэн өссөн араншин бүхнийг нь танихдаа
тэвэг шиг толгодынхоо чулуу бүхэн нь
нүд байсныг мэдэрнэ
 ...

[Шууд холбоос]

2016-05-06 - Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС

Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС

-дуучин адарсүрэнд зориулав

 Adar

Арван хэдэн насандаа

миний сонссон хоёрхон дуучин

адраа , агаа хоёр минь ,

тэгээд алтай хангайн уулсыг шүү

 

 

их хотын гудманд бүрсгэрхэн царайг нь хараад

ийм хүн байдаг юм уу гэж тантай би уулзав

эрт багын дурдатгал сураг алсад одоод

энэ цагын бурхад нүүр буруулсан мэт санагдана

 

улаан хамбан дээл ноосон хөх малгай

уранхай муу гутал хуучин баян хуур

ус нутгаараа шүтэж ирсэн дуучин минь

уйтай бүүдгэрхэн харцаа урд минь дэвсэж зогсоно

архинд орсон гэнээ өнөө муу адраа

алив миний хүү таарвал агаадаа нэг хэлээрэй

арав таван цаас ,мал хуй гээд

амьд хүнд...

[Шууд холбоос]

2016-05-03 - Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна

Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
1458134049
Гомдсон хүүхэд шиг тэнгэр уясаж
Голдуу зүүнээсээ сэвэлзсэн салхи эргэж
Голдоо хүртэл эгшсэн газрын хормой дэвтээж
Говийн намхан толгодод бороо орж байна

Аргадаж, аргаа барсан талд
Алсын уулсыг дайвалзтал бороо орж байна
Аашилж аминчлах орчлонгийн араншинг
Алийг нь ч тоолгүй
Алсын уулсыг дайвалзтал бороо орж байна
Говийн намхан толгодод бороо орж байна
 ...

[Шууд холбоос]

2016-05-02 - Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ

Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
oulen_eh
Санаж бий дээ гэж гуних
Сайндаа л доголон нулимстай шүлэг бичих
Саран наран хоёр шиг бие биедээ ганц атал
Сайхан Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ

Уулс өөрийгөө эгшээн байж гаргасан
Урсгал усны дусал бүрийг аргадсаар
Голын чулуу элдэг хорвоод
Ухаан хайр хоёроор чинь өөрийгөө түшүүлсэн хэрнээ
Уйлах минь хүртэл цөөхөн болсон санагдах юм
Ижий минь ээ

Ижийгээ санасан сэтгэл сэвэлзүүлсэн юм байлгүй
Энэтээх газрын салхинд уйлж нэг үзлээ дуулж бас үзлээ
Инж буурал цэцэгсийн үндэс навч хоёр
Ижлээ олж үзэлгүй эгшиж амжих хорвоод
Ижий минь мөнх юм шиг
Эсвэл ө...

[Шууд холбоос]


Хуудас: 1 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ