хүсэл түмт чо. шинэ од гараг болох минь яалаа онгон зүрхний чамайгаа би огторгуйн наран болгоод орчлон хорвоогийн жамаар нь орчинхон давхих сан од гараг болох минь ч яалаа даа энгүй өргөн далай болох минь яалаа энхрийхэн чармайгаа би өвчүүн завь болгоод энх цэнхэр мандалдаа эргэцүүлэн зугаалах сан энгүй өргөн далай болох минь ч яалаа даа сэр сэр салхи болох минь яалаа сэтгэлийн амраг чамайгаа би сэргэлэн цэцэг болгоод сэвлэгээ зөөлөн дэлбээг нь сэм сэмээрхэн илвих сэн сэр сэр салхи болох минь ч аялаа даа цаа буга болох минь яалаа цайлган хайлган чамайгаа би цагаан булаг болгоод чангаа тайлах уснаас нь цагийн зайд хүртэх сэн цаа буга болох минь ч яалаа даа дэнгийн эрвээхий болох минь яалаа дэрийн янаг чамайгаа би дэнлүү зул болгоод дэлсүүлж хөгжих дөлөнд нь дэсрэгчийн үнс болох сон дэнгийн эрвээхий болох минь ч яалаа даа 
|