түмэт чо.шинэ ховч чоно шүүхэд чоно ууртай орж шарнадын ял гэмийг шижигнэтэл заалдав: "шарнад бол ой тайгын эзэрхэгч шугуйн олныг түйвээдэг хорлон сүйтгэгч мөн. огтын гэм зэмгүй буга уруу уржигдархан гэтэж байсныг би харсан, уран тэшдэг тэр бугыг тасчин тасчиж уруул шүд ам хамраа цусдсаан. өөрт нь хор уршиггүй ишиг уруу өчигдөрхөн дайран довтолсоныг би үзсэн, өчүүхэн буурай тэр ишгийг сийчин сийчиж өлөн ховдог гэдэс санаагаа бордсон. хэвтэртээ байсан нэг үүр бүжин гэгээрэхийн үед бүхнээрээ сөнөсөөн, гэмт шарнад тэднийг цөлбсөн төдийгүй хэтэрхийлэн эх туулайг ч хөнөөсөөн. хоёрхон хоногт гарсан харсалт хэргүүд хоол нойр хоёрыг минь хороолоо шуу, хогийн муу шарнадын ялыг шүүн шийтгэж хотол амътаныг амаржуулах болов уу" гэжээ. заан шүүгч чонын тооцолтыг тэвчээртэй сонсож зараа бичээчтэйгээ нүд ирмэн инээлдээд: "заа хөөрхий чоно гуай зүйтэй юм ярилаа задарсан муу шарнадыг шийтгэхдээ таарна. гэхдээ нэг учрыг бид ойлгохгүй бурхан сэтгэлт чоно танаас асуумаар байна, гэдэс өлсөхдөө та юу иддэг бэ буга ишиг туулай таны садан уу?"гэв. битүүхэн хошигнолд чоно бэрхдэн сандарч билгийн ухаан нь биедээ үгүй болж: "би хэдийгээр нэг хоёрыг барьдаг ч бишгүй олныг шарнад шиг баллаагүй"гэжээ. ойворгон чоно шарнадыг заалдсаны учир нь ойн олныг ганцаар эзлэх санаа байжээ, өөлж шарнадын гэмийг ярьсан шалтгаан нь өөрийн нүгэл хилэнцээ балласан явдал байжээ. /1995 он/
|