Хургаагийн Сүглэгмаа
САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
Тэнгэрлэг ариун бүүвэй дэрлэж
Тэрэлжийн талд сарны туяа асгарна
Тэндээс л миний мэддэг дуу бүхэн эхлэх шиг Тэрлэгний минь энгэрт салхи ч орох зайгүй ээ
Сая л бие биеэ үзсэн шиг
Саахалтын хүүхдүүд бөгцөг нясалж
Цахлай гүрвэл хоёр амрагламаар
Цагаахан урсгалт Уртын гол санаашрангуй
Элстэй Цахиуртын хөндийд сар өеөджээ
Ээжийн минь ингэн зэл сартай байгаа
Эрххэн үрийн минь хацрын хонхорт сар дүүрэн хоножээ
Энэ шөнийн сүүдэр нь хүртэл саруулхан байгаа
1991 он
НҮҮДЭЛ номноос
|