яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-04-03 - Х.Бөхманд: Эвлүүлж бүтээсэн шүлэг

Х.Бөхманд: Эвлүүлж бүтээсэн шүлэг
1456051188
Нулимсний тухай шүлэг бичлээ .
Сайн шүлэг болоогүй ээ…
Дараа нь
Дан нулимс зурчхаад
Хамтад нь өлгөлөө .
Бас болоогүй ээ …
Ахиад бодож бодож
Инээж байгаа түүгээрээ
Бариулчхаад харлаа .
Одоо болсон оо …

2015.11.06
Токио

***

Япон тэнгисийн хөвөөнд
Надад гологддог нэг шувуу бий ,
Донгодохыг нь амжуулаад
Ээж аав уруугаа утсаар яръя даа,
Хөөрхөн шувуу болог оо …

2015.11
Токио

***

Чи эндээс явж болно өө ,
Чимээгүйхэн шөнөө аваад …
Чи энд ахиад ирж болно өө ,
Дув дуугүй өдрөө авчраад …
Хариуд нь өдөр шөнө шиг үг хэлье :
Мөрөөрөө яв !
Байгаагаараа бай !

2015.11.05
Токио

***

Намайг сэрэхэд
Цонхон дээр
Нэг шувуу сууж байжээ .
Нөгөөдөх нь ирэхэд
Хоёулаа болоод нисжээ .
Санахад
Саяхан ирсэн нь
Эр шувуу байлгүй …

2015.11.03
Токио

***

Миний эзгүйд
Чи минь
Нүдээ таг аниад
Адраа хараад хэвтэж үз
Бас хаалгаа түгжээгүй гэж бод
Хэн нэгний гар
Төмөр шиг сонстож магадгүй юм
Тэгээд төмөр хир хөнгөн гэдгийг ухаарахгүй үү

Намайг ирэхэд
Чи минь
Гараа гэнэт тулаад
Ороо хараад босож үз
Бас түлхүүрийг чинь алдсан гэж бод
Хэзээний танил гар
Мод шиг сонстож магадгүй юм
Тэгээд мод хир хүнд гэдгийг мэдрэхгүй үү

Зэв идсэн нэгний
Чийг үмхсэн нэгний
Жил сар өдрийг нөгчөөхгүй үү …

2015.11.03
Токио

***

Бороо ордоггүй ээ …
Хар нүдэн охин та
Харамч нулимстай байжээ .
Салхи сэвэлздэггүй ээ …
Хацар гоо бүсгүй та
Харс хавартай байжээ .

2015.11.03
Токио

***

Чи минь
Далайн тан дээр
Тэнгэр харж
Хөлөө солбин
Хөлийнхээ эрхий хурууг
Хөдөлгөж хэвтэх юм .
Атгасан загасныхаа
Амыг нь ангайлгаад ч яах бэ гэж
Чинийхээ гөлийг үмхүүлж тоглолоо .
Хачин жигтэй гэдэг нь ,
Харын хар загасны
Цагаан , хайч сүүл нь
Та хоёр үү гэх шиг гулбалзах юм …

2015.11.09
Токио

***

Гэрлийг чинь унд
Дүрсийг чинь дэр болгоод хоночихмоор зав
Надад байдаггүй хирнээ
Юундаа сэрвийгээд байдаг юм бэ,
Сараа гуай !
Би ганц нэг шөнийг ч
Танд байтугай
Өөртөө ч зориулж чадахгүй байна аа …

2015.11.10
Токио

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 30 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax