2016-03-31 - Х.Бөхманд: Цаг хугацаа бид хоёр
Х.Бөхманд: Цаг хугацаа бид хоёр
 Цаг хугацаа намайг зурж Би цаг хугацааг зурж Цаас шиг хорвоод Бэх шиг уусаж Бие биенээ зурсаар л… Цагирагласан могой шиг нарны Хэлээр нь зүрхээ ороолгож Цагийн алаг доголыг татаж чадаагүй Алдаж , бас зурсаар… Хэрэм харайх шиг цаг хугацаа Хэрэм дээр минь цонх босгож өгөх шиг Хээр шиг ухааныг минь Гэр шиг тархиараа зурсаар… Цаг хугацааг би Цамцаа элээх шиг зурсаар… Цаг хугацаа нэмж Царайндаа дүрхэж зурсаар …
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|