2016-03-25 - Х.Бөхманд: Бор дэр
Х.Бөхманд: Бор дэр
- Надад дурладаг залуу Зөндөө байдаг гэдэг үгийг чинь Сонсох бүрдээ Намрыг би алдмааргүй болчихдог юм... Наад хөнжилэнд үнэрээ үлдээгээд Гарах болгонд нь Хүрэн, бас хөндий өрөөгөөр минь Нил ягаан горьдол тэнэх юм...
Өнгөрсөн долоо хоног Хаа нь юу хийж байв гэж Асуух бүрд нь Өвлийг би авмааргүй болчихдог юм... Өөрийнх нь алчуураар нь хөлөө зүлгэсэндээ Харамсах болгонд минь Өнгөгүй өрөөнөөс минь Өнгөтэй шунал нисэх юм...
- Хайртай хоёр сэтгэл Дундчилж уулздаг юм аа Хайраа гэхэд нь Харж ханашгүй өөрт чинь Дурлаж дундаршгүй ээ гэж би ярих юм... Гоёулж дотносохын шалтаг Үггүй жимийх уруулыг харж суухуй: Буруу болгоныг надад чихихэд нь дүүрэх гэж Бор дэр хамсийж байгаа юм. Буруу гэдэг үгийг Анх уулзсан цагтаа Нэрээрээ би сольсон юм. Гялс усанд ороорой, үнэсье ...
Фукуока 2015.10.15
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|