яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-20 - Х.Бөхманд: Шүлгэндээ зориулсан шүлэг

Х.Бөхманд: Шүлгэндээ зориулсан шүлэг
1456645083
Шүлгээ би өсгөнө
Шүлэгчийн морийг шүлэгч
Унах болтол өсгөнө
Сүсэглэхийн эрхэнд
Бурхдын өвөр дээр тоглуулж өсгөнө

Ард түмнийх болж баян өснө...

Шүлгээ би өсгөнө
Шүлэгчийн талыг шүлэгч
Туулж барахгүй болтол өсгөнө
Тоотой цэцгийн үндэс бүхэн дээр сүлжиж
Тоогүй дэлгэрүүлж өсгөнө

Газрынх болж үндэслэж өснө...

Шүлгээ би өсгөнө
Шүлэгчийн шүтээнд шүлэгч
Мөргөн мөргөтөл өсгөнө
Шүлэгчээс шүлэгч дамжин
Сүүгээр ургаж сүүгээр зулгарах болтол өсгөнө

Тэнгэрийнх болж өндөр өснө...

Шүлгээ би өсгөнө
Шүлэгчийн эх орноос шүлэгч
Түрэмгий явтал өсгөнө
Дэргэд минь тургих адууныхаа
Дэл нуруун дээр эрхлүүлж өсгөнө
Дээр асгарах нар сараар үнэсүүлж өсгөнө

Орчлонгийнх болж Монголдоо өснө...

2006.8.7


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 59 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax