яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-10 - Х.Бөхманд: Би харанхуйг эс мартжээ

Х.Бөхманд: Би харанхуйг эс мартжээ

Тулганыхаа дэргэд
Даараад байхдаа,
Туж үзэн ядахдаа
Дурлаад л явмаархан
Өөрөө эрсэн зовлоныхоо
Золоо юуг залж
Өнө очдог цэцэрлэгтээ
Өвлийн шөнийг асааж суухуй:
Чи эндээс харагдах
Хамгийн өндөр байшин шиг байв,
Чимээгүйхэн унтрах
Нэгэн цонхны гэрэл шиг байв.
Чамаас том байшин байна гэдгийг мартжээ...
Чи тэндээс сонсогдох
Хамгийн нүсэр дуутай машин шиг байв,
Газартаа байгаасай гэж дохичихмоор болоход
Гар хугарах шиг хүнд байв. 
Чамаас гоё машин байна гэдгийг мартжээ...
Чи энд ургасан
Хамгийн саглагар мод шиг байв,
Салаа бүхнээрээ сарвайхад
Санах ганц навч нь алга байв.
Чамаас ногоон мод байна гэдгийг мартжээ...
Чи тэнд гялсах
Хамгийн гөлгөр нуур шиг байв,
Харж хоргодмоор болоход
Хаяа гялгар уут шиг зогссон байв.
Чамаас тунгалаг нуур байна гэдгийг мартжээ...
Яг одоо
Санааны хөндий гийгүүлэн нэгэн бүсгүй явна,
Салж явмааргүй салхи залгиланхан зогсоно.
Өндөр өсгийтэй гутал өмссөн
Үнэхээр ч хорвоог тонгойж хардаг хорвоо байв,
Тоож хардаггүй ард нь харин
Цоочигдож орхисон газар намхан байв.
Би харанхуйг эс мартжээ...

Tokyo 2013.10.19


[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 80 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax