яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-03-05 - Х.Бөхманд: Таталбар

Х.Бөхманд: Таталбар

Уулзах л байлгүй гэсэн үг нь
Үнэний оргүй байсан,
Тэвтэрмээр хөөрхөн гар нь
Зүрхэнд хайрыг
Дэлбээ дэлбээгээр тарьдаг байсан
Тэлэх усан гэзэг нь
Зүүдэнд ширэлдээгүй ургаж байсан
Орь залуу насыг минь
Нүд уруугаа урсгасан
Уруулын нь өнгө нь
Уулын салхинд холторч эхэлсэн
Он жилийн урьд
Хамтдаа шүү гэдэг үг нь
Хормойн донтой нь шүглэж дууссан
Холдомгүй хорвоо
Ойртомгүй од чамайг санахуй:
Дуу алдтал онож хэлсэн үгтэй
Дотно найзын нэгэн шүлгийг
Дурсамжийнхаа хонхтой хамт чагнаж
Дэнг тойрон эргэх эрвээхийг
Тэвтэрсэн хэвээр нь эвхэж хуудас эвхэвэй...
Ялимгүй аних дэнг
Өөрөө яасан халуун юм бэ
Их уртсах гэрэл сүүдэр нь
Өөрт минь яасан таатай юм бэ
Яг ийм байдаг хайр
Ямар агуу юм бэ...

2013,1,26 Tokyo

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 83 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax