2016-03-01 - Х.Бөхманд: Навчин завь
Х.Бөхманд: Навчин завь
Ар өвөр нь ялгагдамгүй Нүцгэн ганц навчийг Анх хараад гайхлаа. Аль газрын ургамал - Алтан шаргал намар юм бэ гэж санахдаа уйтай цоройх нуур уруу нь Удаан гээч имэрснээ дүрлээ. Устай уулзсан навч Удаах нутагтаа тасч яданхан Хөвч одлоо. Ханхай л байна, Ялаа нь тоож суудаг бол уу гэхээс Яруу найрагчаас өөр нь Өнгийхөөс өнгөрлөө. Тэрээр эрэг тэмтчин садарч явна... Өөрийн минь нүдийг зурж явна... Харин Эргэшгүй хагацхуйг над заахдаа Өнөөдөр сэтгэлийн минь оноо болсон Навчин завь танд гялайлаа...
2013,2,2 Токио
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|