Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал хоёр/
Ижилсэх анир
Чамайг шүд хавирахаар сэрээд Орхиул сажихаар Токио бүр сүүний шөнө... 2013,1,4 *** Танхилхан охинтой Fiji-san-д гарлаа. Шөвийсөн уруул уул... *** Sakura дэлгэрснийг Хэн нэгнээс сонсох нь Sakura харсан ч гоё... 2013,1,26 Хоньчин
Эрэг дэрлээд унтав. Сүүдэр нь шилжээд сэрхээр Сурлагын шинэ он... 2013,1,28 Амьдрал
Тогоон гэрээс гарвал Өөрөө ч Тогоон гэр 2013,4,7 Хайр
Ядам хуруу... Ядам хуруунд хи бөгж... Шигчий хуруу... 2013,4,7 *** Дэрвэсхиймээр өнчин өдөнд Хаврын салхи Гологдом уйтай... 2013,4,7 Дэлгэрмээр цэцэгт Гар хүрэхэд Алганд нүд... 2013.4.11 Өөрт чинь авсан дээл Намайг ч дулаалдаг. Гурав ес... 2013,7,14 *** Идэх дургүй үзмийг чинь Модноос нь чамд авчирлаа. Үрчийгээд байгаа болохоор нь... 2013,8,11 *** Юунд чамайг цөмөхөв дээ гэх шиг Өнчин жимсний хэрээ Өлийсөн хэвээрээ... 2013,8,11 *** Хэн идэхэв гэж Модондоо хатсан жимс Чиний ээмэг шиг... 2013,8,31 *** Хар навч Хацар эсгэсэн навч Хамаагүй миний гишгэж явдаг навч
/ Түмт шинэ хөрвүүлэв/
|