2015-08-12 - Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал нэг/
Х.Бөхманд: Чөдөр өвс / цуврал нэг/ *** Хаврын ногоо Харагдахгүй Үнэр нь ургана *** Үхэр зулгаасан цэцгэн дээр Эрвээхий суухыг харлаа. Хэнийг нь тэнэг гэх бол? 2013,5,27 Tokyo *** Дэнгийн доор харанхуй Эрвээхий нисэх нь Харагддаггүй... 2013.4.3 Tokyo *** Халуун кофе-ээ асгав Халуун биш гэх шиг Харласан чигээрээ газарт... 2014.10.27 Tokyo *** Онгойлгосон цонх ниссэн эрвээхий бүр хээр тал... 2012.1.6 Sakuba хот *** Далиа сэгсчих болжморыг хараад Шүхрээ шидэхэд ч Шүхэртэй агшин... 2012,5,13 Сакуба хот *** Харагдахын төлөө Харагдахгүй дэлгэрдэг үгүйгийн цэцэг... *** Тамхиа болив. Хортой гэдгийг нь Мэдрэхийн төлөө ахиад татав... *** Гялс өнгөрөхөд Гялгар уут хийсэх нь Салхины шүлэг...
/ Түмт шинэ хөрвүүлэв /
|
[Сэтгэгдэл бичих]
[Найздаа илгээх]
|
Сэтгэгдлүүд
|
|
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ
овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
|
|