яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2015-08-05 - Х. Бөхманд:Чамд нэг юм байна

 Хөххадын Бөхманд 

1438777826
Яруу найрагч,уран бичлэгтэн. 1984 онд Өвөр Монголын улаанхад хотод төрсөн.Өвөр Монголын их сургуулийн урлагийн дээд college -ийг хятад зураг,уран бичлэгийн мэргэжлээр дүүргэсэн.тэрээр Өвөр Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн,Өвөр Монголын уран бичлэгтэний эвлэлийн гишүүн." Үгүйгийн цэцэг"," Шувууны мөр" хоёр шүлэгийн номтой.
Одоо Japan улсын Tokyo хотод ажиллаж амьдарч байна.
Х. Бөхманд:Чамд нэг юм байна
Уурлахдаа савсан
Толины нь хэмхрэхийг эвлүүлэх гэж
Угаасаа бүр аймхай юм шиг
Доорхноо бөхийж түүлээ.
Хагарсан толиноос
Үржиж харагдах шиг төрх минь
Хаврын салхинаас
Шороо амтагдах шиг горил минь
Чинийхээ нүднээс
Хайр хүлээж
Дээшээ харлаа...
Хүчиндэх нь энэ үү гэх шиг
Хүрэн тоос шиг тунарах харц нь
Хайраа гэж
Нулимсыг минь өрөвдөөгүй...
Дэлгээтэй номондоо
балаа хавчуулаад хумих шиг
Өөрийг минь орхидог
дэвдрэмтгий хоёр гар нь
Уучлаарай аа гэж
Зүрхийг минь тэмтрээгүй...
Үзэн ядахын урьдал
Үгнээс минь шалтаг эрэх шиг
Өмөлзөх уруул нь
Үйрэн үйрэн эмтрэх
Сэтгэлийг минь анагаах гэж
Үнссөнгүй...
Одоо л болж доо гэх шиг
Орондоо тогтож ядах хөл нь
Улайсан толинд гар минь цэцэртэл
Шархыг минь эдгээх гэж
Хөдөлсөнгүй...
Гандан буурашгүй үргэлжлэх
Ганьхан хорвоо чиний минь алаг зориг
Гавиархаж туслах хаврын бороо шиг
Харагдсангүй...
Гарая тэгвэл гэж сэвхийн хөдлөхөд
гал шиг толинд чи минь
Олдсонгүй...
Утасны минь цэнэг шиг
Улс улс дохиотой амь минь
Улаан өнгөтэй цамцыг
Өмсөхөд дулаахан шиг сэтгэх мөрөөдөл минь
Чинийхээ хүн зүрхнээс
Хүн хүлээж
Доошоо харлаа...
2015.05.01
Okinawa 
/ Түмт Шинэ хөрвүүлэв/

[Сэтгэгдэл бичих] [Найздаа илгээх]

Сэтгэгдлүүд

Бичлэг: 119 » Нийт: 152
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ



:-)
 
xaax