яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

2016-04-05 - Х.Бөхманд: Гурван мөртүүд

Х.Бөхманд:Гурван мөртүүд
1456036927
※※※

Хаврын ногоо
Харагдахгүй
Үнэр нь ургана

***

Үхэр зулгаасан цэцгэн дээр
Эрвээхий суухыг харлаа .
Хэнийг нь тэнэг гэх бол ?

2013,5,27
Токио

***

Дэнгийн доор харанхуй
Эрвээхий нисэх нь
Харагддаггүй …

2013,4,3
Ттокио

***

Халуун кофе-гоо асгав
Халуун биш шүү гэх шиг
Харласан чигээрээ газарт …

2014,10,27 Токио

***

Онгойлгосон цонх
Ниссэн эрвээхий
Бүр хээр тал …

2012,1,6
Сакуба хот

***

Далиа сэгсчих болжморыг хараад
Шүхрээ шидэхэд ч
Шүхэртэй агшин …

2012,5,13
Сакуба хот


...

[Шууд холбоос]

2016-04-04 - Х.Бөхманд: Өөрийнхөө дэргэд явна би

Х.Бөхманд: Өөрийнхөө дэргэд явна би
1438777826
Өдөр явна
Нэг гар гэгээ заана
Нөгөө гар зам заана

Шөнө явна
Нэг хөл харанхуйгаар явна
Нөгөө хөл замаар явна

Өдөр шөнө хамтдаа ир л даа ,
Өөрийнхөө дэргэд явна
Би …

[Шууд холбоос]

2016-04-04 - Х.Бөхманд: Дараа нь би ч чамайг голно

Х.Бөхманд: Дараа нь би ч чамайг голно
1456044952
Үнсхэд уруулын чинь
Будаг байг …
Үс чинь ширэлдэхэд
Сам байг …
Харанхуй хараараа …
Чи би хараараа …
Байхгүй гэдэг үг
Баян болтлоо байг …
Чиний шөнөжингөө зажилсан
Хар бохь
Чамд цагаан харагдталаа
Би шөнө байг …
Дараа нь
Би ч
Чамайг голно …

2014,10,27
Токио

[Шууд холбоос]

2016-04-04 - Х.Бөхманд: Шөнийн дотор

Х.Бөхманд: Шөнийн дотор
1456311847
Завтай үү гэж
Би
Түүнээс асуулаа

Заваа харъя даа гэж
Тэр
Надад хариуллаа

Завгүй юм шиг
Нар
Шингэчхээд …

Хаа уулзах юм бэ гэж
Би
Түүнээс асуулаа

Хаа гээд ч яах бэ гэж
Тэр
Надад хариуллаа

Хаа ч хамаагүй гэх шиг
Харанхуй
Нэтийчхээд …

Би эндээс
Харанхуйг
Сүвлэж асчхаад

Тэр тэндээс
Харанхуйг
Эмжиж гэрэлтчихэд

Хоёулаа
Шөнийг
Оёж нөмөрчихээд

… Хав харанхуй …
… Гэв гэгээхэн …

2013,11,16
...

[Шууд холбоос]

2016-04-04 - Х.Бөхманд: Сэтгэлийн өнгө

Х.Бөхманд: Сэтгэлийн өнгө

Хардхын тоолонд ороолгож
Хайртай атлаа тунирхах чинийхээ
Тохой юунд гилэгдэж
Дорхноо шүхрийг нь өгч алхлаа
Чамламааргүй бороонд
Цаанаасаа уурлаагүй байхдаа ч
Би норлоо
Наашаа наашаа гэх үгэнд нь
Хуурдахаа ч болихдоо
Намуухан хоёр нүдийг нь сэмхэн харлаа
Уучлал хүсэх нулимс
Хацрыг нь даган бөмбөрч
Уруулаа ч хөдөлгөж чадамгүй байхад нь
Би өр өвдлөө
Уг нь намыг норгож орох бороог
Чи бороо гэдэг байжээ …
Ухаандаа
Чамыг уйлуулж орох бороог
Би бороо гэх байжээ …

2013,10,19 
Токио
...

[Шууд холбоос]

2016-04-03 - Х.Бөхманд: Мод цавчих агшин

Х.Бөхманд: Мод цавчих агшин
1459682710
Цавчуулж цавчуулж унах
Энэ саглагар мод шиг
Чам уруу дохдож ойчсон
Хайр минь …
Салаа намаагаараа сарвайлаа
Агаараас өөр тэмтрэгдэх нь алга …
Шархирах голоосоо төөнөлөө
Газраас өөр
Тэврэх нь алга …
Доройж доройж оройгоороо өндийлөө
угаас минь өөр
Хүнд нь алга …
Уул нь чамаас иртэй
Сүх алга аа…

2013,3,19
Токио

***

Саранд үүл …
Цэцэгт салий …
Чамд би …

Үүлд сар …
Салхид цэцэг …
Надад чи …

2013,12
Токио
...

[Шууд холбоос]

2016-04-03 - Х.Бөхманд: Миний монголын цэцэг

Х.Бөхманд: Миний монголын цэцэг
1456044952

Миний бүрдийн цэцэг
Бие биенээ гэдэглэж
Налайж ургадаг

Би харахад
Шөвийж дэлгэрдэг
Сар наранд холтордог атлаа …

Миний нутгийн цэцэг
Солонгын дүрсэнд доглож
Өнөр ургадаг

Би харахад
Хумьж дэлгэрдэг
Салхны тарангуйлалд гулдайдаг атлаа …

Миний монголын цэцэг
Шувууны нисэлгэтэй нийлж
Эрх танхи ургадаг
Би харахад үрээ
Ургуулж амирладаг
Өрөөлийн гарт хааяа таслуулдаг атлаа …


2013,2,2
Токио
...

[Шууд холбоос]

2016-04-03 - Х.Бөхманд: Миний зохионгуй

Х.Бөхманд: Миний зохионгуй
1456036927
Намыг эс ойлгох хүнд
Би гомдож чаддаггүй юм аа …
-Тэмдэглэлээс

Шулуун мурий гээд ч яах бэ
Замаар нь явахаас биш
Зам дэвсээд явалтай ч биш
Би хурдан байна …
Сайн муу гээд ч яах бэ
Сарвайхад олдон
Саваагүй алдахаараа
Би баян байна …
Хэлсэн гишгэсэн бүхэндээ
Бүдрэхдээ яах бэ
Ер нь нисэх мөрөөдөлгүй босохдоо
Би жигүүртэй байна …
Цэцэн тэнэгээ шалгаад ч яах бэ
Чимээгүйхэн тэг дунд нь яваадаа
Би хайртай байна …
Хүсэл хясал гэж зүтгээд ч яах бэ …
Хүн биш явж хүн шиг амьдрахдаа
Би хүн байна …
Яг одоогоос би
Юу ч тоохгүй
Юунд ч тоогдохгүй
Шатсаар байх болно …
Өөртөө олдохын төлөө
Бусдад гэрэлтэй харагд...

[Шууд холбоос]

2016-04-03 - Х.Бөхманд: Хараацай бид хоёр

Х.Бөхманд: Хараацай бид хоёр
1459675056
Түрүүчийн бороонд
Норсон хараацай
Төө хир зайтай анивчаад өнгөрнө

Нисэж байгааг минь
Хараач ээ гэх шиг
Намыг тойрон эрхэлнэ …

Хараацай гэдэг
Нэрээ
Мэддэггүй атлаа

Хайртай шүү чамд гэж
Халуун хошуугаа
Хөртлөө

Над
Хэчнээн
Ярьсан байх …

Харин би
Тэрнээс
Өөрийгөө

Хэн гэдэг нэртэйг
Мэдэхийг
Юутай горьдсон гээч …

2014,10,20 
Токио

***

-Япон дахь амьдралдаа зориулав

Хорвоогийн бүх аягыг угаахаас
Хашрахгүй хүн даа би …
Хоолныхоо ганц аягыг угаахаас
Ззалхуурдаг хүн даа би …

2012,6,11
...

[Шууд холбоос]

2016-04-03 - Х.Бөхманд: Эвлүүлж бүтээсэн шүлэг

Х.Бөхманд: Эвлүүлж бүтээсэн шүлэг
1456051188
Нулимсний тухай шүлэг бичлээ .
Сайн шүлэг болоогүй ээ…
Дараа нь
Дан нулимс зурчхаад
Хамтад нь өлгөлөө .
Бас болоогүй ээ …
Ахиад бодож бодож
Инээж байгаа түүгээрээ
Бариулчхаад харлаа .
Одоо болсон оо …

2015.11.06
Токио

***

Япон тэнгисийн хөвөөнд
Надад гологддог нэг шувуу бий ,
Донгодохыг нь амжуулаад
Ээж аав уруугаа утсаар яръя даа,
Хөөрхөн шувуу болог оо …

2015.11
Токио

***

Чи эндээс явж болно өө ,
Чимээгүйхэн шөнөө аваад …
Чи энд ахиад ирж болно өө ,
Дув дуугүй өдрөө авчраад …
Хариуд нь өдөр шөнө шиг үг хэлье :
Мөрөөрөө яв !
Байгаагаараа бай !

2015.11.05
Токио

***

Намайг сэрэхэд
Цонхон дээр
Н...

[Шууд холбоос]


Хуудас: 3 » Нийт: 16
Өмнөх | Дараагийн
Миний тухай
яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ

овог: түмт
аавын нэр:чойнзон
өөрийн нэр:шинэ
бүтэн нэр: түмт чо.шинэ
1985-1987 онуудад, өвөр Монголын монгол хэл бичгийн мэргэжлийн сургууль уульд/одоогын хөх хот үндэсний дээд сургууль/ суралцсан.
1987-1999 онуудад, ордос хотын үүшин хошууны засагын газрын радио телевиз,ажилтан хамааралт,үндэстэн шашин суртахууны зөвлөл зэрэг ажлын салбаруудад ажилласан.
1999-2013он, ордос хотын үүшин хошууны намын хороогын тамгын газар орчуулагч, үүшин хошууны зохиолчдын эвлэлийн хэрэг эрхлэгч, хятад улсын монгол хэл бичгийн академийн гишүүн, өвөр Монголын монгол хэл бичгийн орчуулгын судалгааны нийгэмлэгийн гишүүн.
2005 оны 6 сард" өвөр Монголын өөртөө засах орны нам засгын байгуулгын монгол орчуулгын тэргүүний ажилтан" болж байсан.
Сүүлийн бичлэгүүд
. ЭЛЕГИЯ
. \"ЦӨХРӨЛ\" ХЭМЭЭХ ШҮЛГИЙН АЙМАГ
. САРТАЙ ШӨНИЙН АЯЗ
. НУТГИЙН НУУР
. МАРКОГИЙН ДОМОГ
. Хураагийн сүглэгмаа:хөөдөөгөө би санаж байна
. Х.СҮГЛЭГМАА:НУТАГИЙН ЧУЛУУ
. Х.СҮГЛЭГМАА: АЛТАЙ ХАНГАЙН УУЛС
. Х.Сүглэгмаа: Говийн намхан толгодод бороо орж байна
. Х.Сүглэгмаа: Ижийгээсээ би яасан ч хол явах юм бэ дээ
. Х.Сүглэгмаа: Эх орон минь энэлэн шаналан минь
. Х.Сүглэгмаа:Та хоёрынхоо дэргэд
. Х.Сүглэгмаа: Нутаг
. Х.Сүглэгмаа: Нүүдэл
. Х.Сүглэгмаа: Амарлингуйн хөх ууланд
Холбоосууд
. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч
Найзууд
© яруу найрагч, орчуулагч түмт чо.шинэ